Нэвтрэх хэсэг

Хайлт

Main » 2011 » May » 31 » Шинэ удирдамж 05/31/11
4:28 AM
Шинэ удирдамж 05/31/11

Батлав. Монголын Боулингийн Холбооны Ерөнхийлөгч        Н.Тамир   

 

МБХ-ны 2011 оны  Зэрэггүй тоглогчдын "С” зэрэглэлийн нээлттэй тэмцээний удирдамж           2011.05.30

 

Тэмцээний зорилго,дүрэм, оролцогчдын ангилал, хугацаа, байр

 

Зорилго : Зэрэггүй тоглогчдын чансааг нэмэгдүүлэх,спортын зэрэг олгох зорилгоор 2 сард 1 удаа цуврал

тэмцээнийг зохион явуулна.3 удаагийн тэмцээний нийлбэр дүнгээр эхний 3 байр эзэлсэн тоглогчдод

оны эцэст спортын 2-р зэрэг олгоно.

 

Тэмцээн эрэгтэй,эмэгтэй ганцаарчилсан төрлөөр зохиогдоно.Тэмцээнд боулингийн  спортын 1,2-р зэрэг тэй

тоглогчдоос бусад чансаатай тоглогчид болон чансаагүй бүх хүмүүс оролцож болно.

 

Хугацаа     2011.06.07-ны мягмар гаригт 10:00 цагаас эхэлнэ.

 

/14:00-д тэмцээний ирцийг хаах тул тухайн хугацаанаас өмнө ирж бүртгүүлэх/

 

Байр     Олон улсын стандартын зам бүхий BIG BOWLING төвд

 

Хураамж  5000 төг + Шагналын санд 5000 төг     3 тоглолтын үнэ 10000 төгрөгийг  BIG BOWLING төвд тушаана.

Шагнал                1-р байр Батламж,шагналын сангийн 50%, 2-р байр Батламж,шагналын сангийн 30%, 3-р байр Батламж, шагналын сангийн 20%

 

Чансааны оноо : 1-р байр 65 оноо, 2-р байр 60 оноо, 3-р байр 55 оноо, 4-10-р байр 45 оноо,

11-20-р байр 40 оноо, 21-30-р байр 30 оноо,31-40-р байр 20 оноо

 

Өндөр онооны шагнал 10000-20000 төг /Хамгийн өндөр оноо авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 тоглогчид олгоно/

 

Чансааны оноо Дээрх бүх тэмцээний явцад 175-199 оноо авсан эмэгтэйчүүд, 210-239 оноо авсан эрэгтэйчүүд

бонус 35 оноо, 200-гаас дээш оноо авсан эмэгтэйчүүд, 240-өөс дээш оноо авсан эрэгтэйчүүд

бонус 55 оноо чансаан дээрээ нэмэх боломжтой.

 

ЖИЧ : Чансааны бонус онооны босго оноо авсан тоглогч гараагүй бол өндөр онооны шагналыг олгохгүй.

/Босго оноо : Эмэгтэй 175 оноо,Эрэгтэй 210 оноо/

 

Тэмцээний үеэр золионы шугамын дүрэм урьдын адил мөрдөгдөнө.

Клубийн гишүүн тоглогчдын анхааралд !!!

 

1.  2011 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 10;12-ны баасан,ням гаригуудад шинээр ашиглалтанд

орсон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 8 зам бүхий боулингийн төвд болно.

 

Урьдчилсан байдлаар эрэгтэй/ганцаарчилсан/,эмэгтэй/ганцаарчилсан/,эрэгтэй/хос тоглолт/,эмэгтэй /хос тоглолт/,

эрэгтэй/мастер/,эмэгтэй/мастер/ гэсэн ангиллуудаар явуулахаар төлөвлөөд байна.

 

2.  Клубийн захирлууд  6-р сарын 3-ны дотор УАШТ-ий плакатанд хэвлэгдэх өөрсдийн клубийн лого-эмблем,клубийн

захирлын зураг,мөн клубийн бүх тоглогчид  бүгдээрээ багаараа авахуулсан пиксел өндөртэй зураг,клубийн

нийт гишүүдийн дэлгэрэнгүй анкет /овог нэр,ажил,утас,мэйл хаяг/-аа холбоонд яаралтай ирүүлнэ үү.Баярлалаа.

Category: Боулинг | Views: 477 | Added by: ubman | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Social bookmarks

хуанли

«  May 2011  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Холбоотой сайтуууд

Статистик


Нийт онлайн: 1
Зочид: 1
Хэрэглэгч: 0