Монголын Боулингийн Холбооны лиценз
эзэмшигч гишүүн клубүүдийн
захирал,менежер,нийт тоглогчдын анхааралд
1. 5-р сарын 25-ны өдөр зохиогдсон 6-р сарын
ЧАЛТэмцээнээс эхлэн "Босго оноо”-ны дүрмийг мөрдөж эхэллээ.Холбооноос зохион байгуулж байгаа болон чансаа
олгогдож байгаа бүх тэмцээний явцад :
Эрэгтэй.Дээд зиндаа 120 оноо
Эрэгтэй.Дэд
зиндаа 110 оноо
Эмэгтэй тоглогчид 100 онооноос доош оноо авсан тохиолдолд тус бүр /-5 оноо/-г чансааны онооноос хасч тооцох боллоо.
2. 6-р сараас эхлэн 2 сард 1 удаа Зэрэггүй тоглогчдын Чансаа ахиулах тэмцээнийг
зохион
байгуулах бөгөөд анхны тэмцээн 6-р сарын 7-ны өдөр болно.Спортын 1,2-р
зэрэгтэй
тоглогчдоос бусад чансаатай,чансаагүй бүх тоглогчдод нээлттэй
явагдаж,тэмцээн бүрт чансааны оноо олгогдоно.Хагас жилд зохиогдох 3 тэмцээний
нийлбэр дүнгээр эхний
3 байрт шалгарсан болон 175-аас дээш дундаж оноо авсан тоглогчид,мөн сар
бүрийн ЧАЛТэмцээний эрэгтэйчүүдийн дээд зиндаа,эмэгтэйчүүдийн лигт тогтмол
амжилт үзүүлсэн тоглогчдод спортын 2-р зэрэг тус тус олгоно.
3. 2011 оны УАШТ-ийг 6-р сарын 10,11-ны өдрүүдэд эрэгтэй
ганцаарчилсан,эмэгтэй
ганцаарчилсан,эрэгтэй хос,эмэгтэй хос гэсэн 4 ангиллаар хийхээр төлөвлөж
байгаа тул
баг тамирчдыг бэлтгэлээ эрчимжүүлэхийг зөвлөж байна.
4. Дээрх тэмцээнүүдийн төлөвлөж байгаа
өдрүүдэд өөрчлөлт орсон тохиолдолд клубийн
удирдлагуудад урьдчилан мэдэгдэнэ.
5. Мэдээллийг клубийн гишүүддээ цааш нь
уламжлахыг хүсье.Баярлалаа.
МБХ-ны Мэргэжлийн зөвлөл