Нэвтрэх хэсэг

Хайлт

Main » 2011 » May » 17 » МБА 5 сарын чансааны дүн
5:06 AM
МБА 5 сарын чансааны дүн
Боулингийн чансаа ахиулах лигт орос тоглогч цахиур хагалав

 Монголын Боулингийн Холбооны 2011 оны Чансаа ахиулах Лигийн 5-р сарын ээлжит тэмцээн

"Big Bowling” төвд болж,7 клубийн 61 тоглогч 3 ангилалд өрсөлдлөө.Эмэгтэйчүүдийн лигт

1-р зэргийн тоглогч С.Дэлгэрцэцэг дундаж оноо 166,33 Х.Өлзийхорол дундаж оноо 164,33

 /хоёул Big Bowling/ нар эхний байруудад шалгарсан бол өмнөх 2 сарын тэмцээнд түрүүлж,

үзүүрлэсэн Б.Мягмарцэнд/B Zone/ 154,66 дундаж оноогоор 3-т орсноор дараалсан 3 лигийн тэмцээнд тогтмол эхний байрт орсон өвөрмөц амжилтыг үзүүллээ.

Эрэгтэйчүүдийн дээд зиндаанд өрсөлдсөн тоглогчдоос Д.Чулуунбаатар/Мишээл/180,33 дундаж

оноогоор анх удаагаа тэргүүлж,түүнээс ердөө ганцхан оноо дутуу авсан улс,хотын олон удаагийн

аварга,1-р зэргийн тоглогч Г.Сундуйжав/Big Bowling/ дэд байрт оржээ.Харин 174,33 дундаж оноогоор 2-р зэргийн тоглогч С.Батзориг/Double-X/ чансаа заан,эхний гурвалд бүл нэмлээ.

Лигийн тэмцээний дэд зиндааны тоглогчдоос Г.Отгонбаяр/Big Bowling/ 187,66 дундаж оноогоор өмнөх сарын амжилтаа бататган дахин түрүүлсэн бол мөн 4-р сарын тэмцээнд 2-т шалгарсан Д.Мурат/B Zone/ 181,33 дундаж оноогоор дахин байраа хадгалж үлдлээ.Харин 2 тоглогчийн араас хойд хөршийн тоглогч Илья Шипилов нэхэл хатуутай хөөсөөр 176,66 дундаж оноогоор анх удаагаа бай шагнал гардсан байна.Тэмцээний явцад эрэгтэйчүүдээс Б.Бүрэн/300 клуб/ 218 оноо,

эмэгтэйчүүдээс Х.Өлзийхорол/Big Bowling/196 оноо авснаар өндөр онооны шагналыг чансааны

бонус оноотой хамтатган авчээ.Тэмцээний дараа тоглогчдын чансаанд нэлээд өөрчлөлт орж,

Д.Мурат/B Zone/Д.Амьбөх,Болдбаатар,Нацагдорж/бүгд Мишээл/ нарын шинэ клубийн, шинэ тоглогчид дээд зиндаанд хүч түрэн орж ирснээр дараа дараагийн тэмцээн ихээхэн өрсөлдөөнтэй болох дүр зураг,таамгийг бий болголоо.Дашрамд дурьдахад Монголын Боулингийн Холбоо оны эхнээс боулингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л төвүүд,ТББ-уудтай нягт хамтран

ажиллаж,"Big Bowling” төвд А,Б зэрэглэлийн 5 удаагийн тэмцээнийг 3 ангиллаар зохион байгуулж,тэмцээнүүдэд нийтдээ 338 тоглогч оролцжээ.Удахгүй Үндэсний соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийх замын автомат тосолгоотой,олон улсын стандартын 8 зам бүхий цоо шинэ боулингийн төв үүд хаалгаа нээж байгаа нь энэ спортын хөгжилд томоохон түлхэц өгөх нь

дамжиггүй юм.


Файл татаж авах http://bzone.ucoz.com/files/5_sar_16.rar
Category: Боулинг | Views: 361 | Added by: ubman | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Social bookmarks

хуанли

«  May 2011  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Холбоотой сайтуууд

Статистик


Нийт онлайн: 1
Зочид: 1
Хэрэглэгч: 0