8:05 AM “Big Bowling tour-2011” тэмцээний удирдамж | |
Монголын Боулинг Сонирхогчдын холбоо “Big Bowling tour-2011” тэмцээний удирдамж Улаанбаатар хот Зорилго Энэхүү тэмцээн нь боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, эрүүл мэнд, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, боулингийн спортыг сурталчилах, байгууллага хамт олны дунд нөхөрсөг, дотно уур амьсгалыг бүрдүүлэх, клубын системийг хөгжүүлэх, клубын тамирчдын ур чадвар, чансааг дээшлүүлэх, олон улсын чанартай тэмцээнүүдэд тамирчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой билээ. • Журам: Тэмцээнд оролцох нэг багийн эрхийн төлбөр 75.000 /далан таван мянган/ төгрөгийг урьдчилан тэмцээн эхлэхээс 3 хоногийн өмнө тэмцээн зохион байгуулагчдад заавал\бэлнээр\ тушаасан байна. Тамирчид өөрийн байгууллагын үйл ажиллагааг илтгэсэн жигд тамирчны нэр, ивээн тэтгэгч байгууллагын лого бүхий хувцастай байх ба жинсэн өмд,биеийн тамирийн өмд болон ханцуйтай цамцтай орохыг хориглоно. Тэмцээнд оролцож буй клуб болгон өөрсдийн клубын онцлог болон ивээн тэтгэгч байгууллагын онцлогийг харуулсан тугтай байна.\150:100см\ Тэмцээн нь тойргийн журмаар явагдах бөгөөд финалын шатны тэмцээн хүртэл 3-н тойрог тоглолт хийнэ. • Багийн бүрэлдэхүүн • Хугацаа “Big Bowling tour-2011” тэмцээн нь 3 сарын 5-нд эхлэх бөгөөд 3-н тойрог тоглолтууд явагдсаар 2011оны сүүлээр Финалын шатны тэмцээн явагдах болно. Жич: Тойргийн тоглолт дуусах бүрт түрүүлсэн багт цом болон мөнгөн шагнал дагалдана. Мөн тойргийн тоглолт дуусах бүрт хамгийн өндөр оноо авсан тамирчин болон хамгийн өндөр оноо авсан багийг шалгаруулж урамшуулна. Тэмцээн 10 зам бүхий олон улсын стандартын шаардлага хангасан “Big Bowling” төвд зохион байгуулагдана. I. Техникийн зөвлөгөөн, бүрдүүлэх материал Тэмцээнд оролцох баг тамирчдын сугалааг 3 сарын 2-нд 19:00 цагаас зохион байгуулна. Тус тэмцээнд оролцох баг тамирчид багийн нэгдсэн мэдүүлэгээ эцсийн байдлаар болон тэмцээний хураамжаа авчирах ба асууж лавлах зүйл байвал 8800-1188/Д.Амьбөх/, 8811-1199/С.Баярхүү/ нартай холбогдоно уу. ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо “Big Bowling” төв | |
|
Total comments: 0 | |